Уурхайн хотхонд 24 цагаар хоол үйлдвэрлэлийг явуулдаг ба өглөө, өдөр, орой, шөнийн хоол, зөөврийн хоолны цэсээр үйлчилдэг. Ингэхдээ нэг удаагийн хооллолтонд 2-3 төрлийн зууш, салат, 2 төрлийн шөл, 2-3 төрлийн үндсэн хоол, 3-4 төрлийн хачирын сонголттой үйлчилдэг. Захиалагч талтай байгуулсан гэрээний онцлогоос хамааран десерт, хор саармагжуулах бүтээгдэхүүн, витаминжуулсан ундаа, жимсээр үйлчилдэг.

Олон нийтийн амралт, баяр ёслолын өдрүүдээр хоолны өдөрлөгийг зохион байгуулдаг ба тухайн баярын онцлогт тохирсон сэдэв бүхий агуулгаар баярын ширээ засч үйлчилдэг нь уурхайн хотхонд ажилладаг ажилчдын сэтгэлд ихэд нийцсэн арга хэмжээ болдог.