Хүний нөөцийн бодлого

“Монгол Маркет” ХХК-ийн Хүний нөөцийн бодлого, зорилт нь шударга, эрх тэгш, эерэг таатай орчинг бий болгож, компанийн эрхэм зорилго, алсын хараа, стратеги, төлөвлөгөөнд тулгуурлан компанийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, судалж сонгох, ажилд томилох, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах, мэргэжлийн ажилтнуудын залгамж халааг бэлтгэх, албан тушаалд сэлгэж ажиллуулах зэрэг хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршдог.

 “Монгол Маркет” ХХК-ийн хүний нөөцийн менежментийн гол зорилго нь ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжуудыг нээн илрүүлж хөгжүүлэх, хүмүүсийг санаачлагатай ажиллахад уриалан дуудах, байгууллагын өмнө тавигдсан зорилгыг биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх орчин нөхцлийг бүрдүүлэх, чадварлаг мэргэшсэн хүмүүсийг өөртөө татах, тэднийг тогтоон барих, ажилтан бүрийн хувийн чадварыг бүрэн нээж, оновчтой ашиглахад чиглэдэг.

“Монгол Маркет” ХХК-ийн ололт, амжилтын төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж байгаа компанийхаа нийт ажилтнуудаар бид бүхэн үргэлж бахархдаг билээ.

“Монгол Маркет” ХХК нь шинэ ажилтанг сонгон шалгаруулахдаа нээлттэй бодлого баримталдаг бөгөөд багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай хүн бүрт ажил олгохдоо таатай байх болно.

Монгол Маркет ХХК-д ажилд ороход бүрдүүлэх материал:

  • Анкет
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Диплом, гэрчилгээ болон мэргэжлийн үнэмлэх, сертификатны хуулбар
  • Цээж зураг 3%
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан дэвтэр /хүнсний бүтээгдэхүүнтэй харьцах ажилтан/
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Нийгмийн даатгалын дэвтэр