Хүнсний аюулгүй байдал

Бид мах боловсруулах үйлдвэр болон уурхайн хотхон дахь катерингийн үйлчилгээндээ хүнсний аюулгүй байдлын тогтолцоог мөрдөн ажилладаг.

            ААА итгэмжлэл

2015, 2018 онуудад МХЕГ-аас зохион байгуулдаг Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийн технологийн үйл ажиллагаа, мал эмнэлэг, ариун цэврийн байдалд хянан магадлагааг хийлгэж амжилттай дүгнэгдэн гуравдагч орнуудад мах махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий ААА зэрэглэлийн итгэмжлэлийн гэрчилгээг гардан авсан.

MNS тохирлын гэрчилгээ

Манай бүтээгдэхүүнүүд нь Монгол улсад мөрдөж буй MNS стандартаар үйлдвэрлэгддэг ба MNS стандартад нийцсэний баталгаа болгож тохирлын гэрчилгээг бидэнд олгосон.

ISO 22000

2017 онд дэлхийд нэр хүндтэй, олон улсын стандартын анхдагч Их Британийн BSI компаниар магадлан итгэмжлүүлж “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005” олон улсын стандартын гэрчилгээ, 2018 оны 1 сард эгзэгтэй цэгийн хяналтын НАССР тогтолцооны гэрчилгээг тус тус гардан авсан ба 2018, 2019 онуудад магадлан аудитад амжилттай хамрагдаж гэрчилгээ ашиглах эрхээ сунгасан

            НАССР тогтолцоо

2011 оноос Черчилл (Churchill’s) компаниар НАССР тогтолцооны аудитыг хийлгэж амжилттай итгэмжлүүлсээр ирсэн. 2012 оноос эхлэн Chartered Institute of Environmental Health компанитай хамтран өөрсдийн НАССР тогтолцооны мэргэжилтнүүдийг бэлтгэж ирсэн ба эдгээр мэргэжилтнүүд нь НАССР тогтолцоог амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

            Дотоод лаборатори

            Дотоод хяналтын лабораторид түүхий эдийн болон бэлэн бүтээгдэхүүний чанарын шинжилгээг хийдэг.