Танилцуулга

ММ-ХҮНС мах ангилан боловсруулах үйлдвэр нь 2010 онд байгууллагын үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай мах, махан бүтээгдхүүнийг бэлтгэн нийлүүлэх зорилгоор байгуулагдсан. Улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн бууз, банш, хиамны цех болон  мах хадгалах зоорьтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол маркет ХХК нь 1998 онд байгуулагдан 20 гаруй жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнөөгийн байдлаар мах боловсруулах үйлдвэр, уул уурхайн катерингийн үйлчилгээ гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна.   Манай байгууллага нь Шилдэг татвар төлөгч, ТОП-150 аж ахуйн нэгж, Ажилгүйдлийн даатгалын сангаас нөхөн төлбөр гаргуулаагүй аж ахуйн нэгж гэх зэрэг нийгэмд хүндтэй шагналуудыг авч байсан.