Бидний тухай

Танилцуулга

“Монгол Маркет” ХХК нь 1998 онд худалдаа, нийтийн хоолны үйлчилгээний чиглэлээр байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар мах, махан бүтээгдхүүний үйлдвэрлэл, хүнсний хангамж,  катеринг, рестораны үйлчилгээ,  хүнсний  ба нарийн ногооны бөөний болон жижиглэнгийн худалдаа, ачаа тээвэр болон тоног төхөөрөмжийн импорт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь өөрийн үйл ажиллагаа явуулдаг салбар бүрт өндөр түвшинд бэлтгэгдсэн удирдлагын болон мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй болж чадсан ба ажлын стандартыг дээд зэргээр баримтлан ажиллахыг урьтал болгодог. Манай компаний охин компани болох ”ММ-Хүнс” мах ангилан боловсруулах үйлдвэрээс гарч байгаа хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээр уул уурхайн компаниудын ажилчдын хоол хүнсийг хангахаас гадна Улаанбаатар хот, Дархан аймаг  дах дэлгүүрүүдээр худалдаалж байна.

“Монгол Маркет” ХХК нь Монгол улсын катеринг үйлчилгээний анхдагч байгууллагуудын нэг бөгөөд цаашид ч Монгол улсын хэмжээнд тэргүүлэгч компани байж, улс эх орныхоо ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Катерингийн үйлчилгээг 2009 оноос эрхэлж эхэлсэн.  MONENCO, Бороо Гоулд, Этүгэн-Эе, Моннис зэрэг компаниудын уурхайн ажлын талбайд катерингийн цогц үйлчилгээг ханган үзүүлж байна.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарт өөрийн өрсөлдөх чадварыг дээд зэргээр хөгжүүлэн, хэрэглэгч, харилцагч нартаа өндөр чанартай бараа, бүтээгдэхүүнийг ханган нийлүүлж салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахад оршино.

Манай компаний үйл ажиллагааны цар хүрээ, ололт амжилт нь хөдөлмөрч, чадварлаг сайн бэлтгэгдсэн мэргэжилтэн, ажилтан ажилчдын маань хичээнгүй хөдөлмөр зүтгэл төдийгүй хэрэглэгч харилцагч нарын маань итгэлээс бүрддэг.

Манай ажилтнууд ажиллахаас гадна хөгжилтэй байж ажилдаа сэтгэл хангалуун, эерэг сэтгэлтэйгээр ажиллаж чаддаг.

БИДНИЙ АМЖИЛТ

2010 онд Татварын Ерөнхий газраас гаргадаг шилдэг татвар төлөгч байгууллагуудаас 125 дугаар байрт орж, “Хүчирхэг монголын төлөө” хүндэтгэлийн номонд компаний танилцуулгаа хэвлүүлсэн.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас сүүлийн 3 жилд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас нөхөн төлбөр гаргуулаагүй, сүүлийн 5 жил ажилгүйдлын даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулдаг байгууллагаар шалгарсан.

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр зохион байгуулдаг ТОП-150 аж ахуй нэгж шалгаруулалтанд оролцож 2012 оны ТОП-150 аж ахуй нэгжийн нэгээр шалгарсан.

Одоогийн байдлаар нийт 120 ажилчин, албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Компаний 15 жилийн ойг тохиолдуулан хэрэглэгч түмэндээ ээлтэй хэрэгцээт бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг зорин ажиллаж байгаа хамт олон юм.

Үйл ажиллагаа

ММ-ХҮНС мах ангилан боловсруулах үйлдвэр нь 2010 онд байгууллагын үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай мах, махан бүтээгдхүүнийг бэлтгэн нийлүүлэх зорилгоор байгуулагдсан. Улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн бууз, банш, хиамны цех болон  мах хадгалах зоорьтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн ресторан, кемпийн захиалгын дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх 1300 м2 талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 210 м2 талбай бүхий мах хадгалах зоорьтой

Манай бүтээгдэхүүний уриа:

Сорлож сонгосон шинэхэн амтыг

Содон брэнд Танд мэдрүүлнэ.

Манай үйлдвэр дараах нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

  • Содон бууз
  • Содон банш
  • Содон зайдас / бүдүүн, нарийн/
  • Содон чанамал
  • Содон хагас утлагат
  • Содон бүтэн утлагат
  • Содон бургерийн мах
  • Содон бөөрөнхий мах
  • Ангилсан мах

МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗООРЬ

            2012 онд 500 тонн мах махан бүтээгдэхүүний зоорь байгуулсагдсан бөгөөд өөрсдийн үйл ажиллагаанд шаардлагатай махыг нөөцлөн жилийн турш үнийн тогтвортой байлгахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тусгай зориулалтын хөлдөөх камерт махыг хурдан хугацаанд хөлдөөж, зооринд хадгалдаг. Германы bitzer брэндийн олон улсын ISO 9001 стандартад нийцсэн хөргүүрийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

МАХ БОЛОВСРУУЛАХ ЦЕХ

Хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагын дагуу үхэр, хонь, ямаа, гахайн ангилсан мах, хөрөөдсөн хавирга, нуруу, шаант зэргийг бэлтгэн нийлүүлдэг. Мөн ресторан, катерингийн үйлчилгээндээ хэрэглэгдэх мах, бэлдцээр хангадаг. Цехээс дараах нэр төрлийн бүтээгдэхүүнийг бэлтгэдэг.

–       Гуяны цул

–       Машиндсан мах

–       Цул мах

–       Гол мах

–       хавирга, нуруу

–       Ангилсан мах

–       Бусад

БУУЗНЫ ЦЕХ

            1998 оноос эхлэн өөрийн рестораныг түшиглэн хэрэглэгчдийн эрэлт, хүсэлтэнд нийцүүлэн Содон нэрийн бууз үйлдвэрлэн Улаанбаатар хотын сүлжээ дэлгүүр, супермаркетуудаар худалдаалж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Буузыг уламжлалт технологийн дагуу гар аргаар үйлдвэрлэж, гүн хөлдөөх камерт бүтээгдэхүүнийг богино хугацаанд хөлдөөж, амт, чанарыг алдагдуулахгүйгээр савладаг. Харилцагч байгууллагуудын захиалгын дагуу 0,9  кг -10 кг хүртэл хэмжээтэй савлаж, нэг ширхэг буузыг 40-60 г –аар чимхэн тусгай зориулалтын авто машинаар хүргэж үйлчилдэг.

БАНШНЫ ЦЕХ

1998 оноос эхлэн өөрийн рестораныг түшиглэн хэрэглэгчдийн эрэлт, хүсэлтэнд нийцүүлэн Содон нэрийн баншийг гар аргаар чимхэн  Улаанбаатар хотын сүлжээ дэлгүүр, супермаркетуудаар худалдаалж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2010 оноос эхлэн өдөрт 2 тонн банш үйлдвэрлэх хүчин чадалтай Италиулсын бүрэн автомат машинаар банш үйлдвэрлэж эхэлсэн. Гахай, үхрийн махтай баншийг гурван төрлийн буюу  саран, том жижиг хэмжээтэй орос хэлбэртэй болон гараар чимхэж байна. Баншны машины гол давуу тал нь хөлдүү махаар үйлдвэрлэл явуулж махны чанар, шим шүүслэг байдлыг алдагдүүлахгүй үйлдвэрлэдэгт оршино. Мөн харилцагч байгууллагуудын захиалгын дагуу 0,45 кг болон 0,9  кг -10 кг хүртэл хэмжээтэй савлаж, гараар болон машинаар чимхэн тусгай зориулалтын авто машинаар хүргэж үйлчилдэг.

ХИАМНЫ ЦЕХ

               2012 онд байгуулагдсан хиамны үйлдвэр нь дижитал удирдлага бүхий сүүлийн үеийн шарах, утах, жигнэх боломж бүхий камер, грамын нарийвчлал бүхийн шахуурга, автомат чимхэгч зэрэг сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжүүдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хиам, зайдас хадгалах зориулал бүхий хөргүүрийн системтэй агуулахыг давхар байгуулсан. Хиамыг гахайн өөх, үхэр, гахай, хонь, ямааны махаар, Зайдсыг үхэр, гахай, хонины махаар хийж зах зээлд нийлүүлж байгаа.

Монгол Маркет ХХК нь 2008 оноос эхлэн Монгол оронд эрдэс баялагийн хайгуул, олборлолт хийж буй уул уурхайн компаниуд, барилгын компаниудын урт богино хугацаагаар ажиллах кэмпүүдэд байрлах ажилчдыг хооллох, орон байраар хангах, угаалга цэвэрлэгээ, үйлчилгээг хийх зэрэг амьдрахад шаардлагатай үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн багийг бүрдүүлэн ажиллаж байна.

Бид харилцагч байгуулагынхаа захиалгын дагуу төрөл бүрийн чанар аюулгүй байдлын шаардлага хангасан нийтийн хоол, угаалга цэвэрлэгээ мөн ложистикийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд энэ үйл ажиллагаа нь харилцагч нарын маань сэтгэлд бүрэн дүүрэн нийцэж өндөр үнэлгээ авдаг билээ.

Монгол Маркет ХХК нь 1998 онд хоол үйлдвэрлэл үйлчилгээний зах зээлд олон үндэстний хоолоор үйлчилдэг рестораныг байгуулан хөл тавьсан билээ. Анхны нээсэн ресторан нь ”Хуа шин татмал гурил” хятад хоолны ресторан  өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байгаад 2013 оноос “Цэйлон цай Шри Ланка” ресторан нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Мэргэжлийн өндөр ур чадвартай тогооч, найрсаг хамт олныг бүрдүүлж чадсан манай ресторанд тогооч мэргэшүүлэх, үйлчилгээний чиглэлийн сургалтуудыг байнга явуулж байдгаараа талархаж байна.

Монгол маркет  ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн, хоол хүнс үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж үйлдвэрлэл, үйлчилгээний бүх үе шатанд эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөж буй хууль, стандарт, дүрэм журмыг нэвтрүүлэн ажиллаж байна. 

Ерөнхий тогооч нь хоол үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, хоол үйлдвэрлэх, цэс төлөвлөх, түүхий эд материалын захиалга өгөх, хүлээн авах, тогооч нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг хангуулж ажиллуулах үүрэг бүхий мэргэжилтэй ажилтан.

Манай тогооч нар нь ажилдаа шинэлэг, бүтээлч арга барил нэвтрүүлэн хоолны амт чанарыг сайжруулах, нэр төрлийг олшруулах, сонголтыг өргөжүүлэх тал дээр байнга анхаарч ажиллан компаний нэр хүндийг нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарт гаргаж ирэхэд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн.