Home 1

Монгол маркет ХХК

Компанийн танилцуулга

“Монгол Маркет” ХХК нь 1998 онд худалдаа, нийтийн хоолны үйлчилгээний чиглэлээр байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар мах, махан бүтээгдхүүний үйлдвэрлэл, хүнсний хангамж, катеринг, рестораны үйлчилгээ, хүнсний ба нарийн ногооны бөөний болон жижиглэнгийн худалдаа, ачаа тээвэр болон тоног төхөөрөмжийн импорт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай компани нь өөрийн үйл ажиллагаа явуулдаг салбар бүрт өндөр түвшинд бэлтгэгдсэн удирдлагын болон мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй болж чадсан ба ажлын стандартыг дээд зэргээр баримтлан ажиллахыг урьтал болгодог. Манай компаний охин компани болох ”ММ-Хүнс” мах ангилан боловсруулах үйлдвэрээс гарч байгаа хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээр уул уурхайн компаниудын ажилчдын хоол хүнсийг хангахаас гадна Улаанбаатар хот, Дархан аймаг  дах дэлгүүрүүдээр худалдаалж байна.

Ontime at Services

24/7 Services

Verified Professionals

Монгол маркет компанийн

КАТЕРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол Маркет ХХК нь 2008 оноос эхлэн Монгол оронд эрдэс баялагийн хайгуул, олборлолт хийж буй уул уурхайн компаниуд, барилгын компаниудын урт богино хугацаагаар ажиллах кэмпүүдэд байрлах ажилчдыг хооллох, орон байраар хангах, угаалга цэвэрлэгээүйлчилгээг хийх зэрэг амьдрахад шаардлагатай үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн багийг бүрдүүлэн ажиллаж байна.

Катеринг

Бид харилцагч байгуулагынхаа захиалгын дагуу төрөл бүрийн чанар аюулгүй байдлын шаардлага хангасан нийтийн хоол, угаалга цэвэрлэгээ мөн ложистикийн үйлчилгээг үзүүлдэг.

Хоол үйлдвэрлэл

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахдаа батлагдсан цэс, орц, технологийн картын дагуу эрүүл, амт чанартай хоол хүнс бэлтгэж, цэвэр тав тухтай орчинд соёлтой үйлчилгээ үзүүлэх,  үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэврийн үндсэн шаардлагыг хангаж ажилладаг.